Төмс ургуулах олон арга, төрөл бүрийн туршлага
Төмсний тухай
Төмс нь цэстэн овгийн олон наст ургамал. 1га-гаас дунджаар 150-200ц ургац авна. Төмс нь их хэмжээний С аминдэм тэрчлэн РР ба В-ийн бүлгийн аминдэм, төмөр, фосфор, кали, магни, марганец, цайр, фтор, зэс зэрэг эрдэст бодис агуулна. Эрдэс бодисын 70 орчим хувийг кали эзэлдэг бөгөөд энэ нь маш чухал ач холбогдолтой юм. Учир нь чухамхүү кали л бие махбодоос хоолны давс, ус гарахад нэмэр хандив болдгоороо солилцооны явцыг зохицуулж байдаг. Төмс нь бусад ногоонуудыг бодвол хамгийн илчлэг нь юм. Энэ ногооны булцуу нь нүүрс ус, уураг, өөх тос, аргоник хүчлүүд зэргийг агуулна. Төмсний өндөр тэжээллэг чанар нь нүүрс ус, цардуул байдлаар оршдог болно.
Төмс нь гэдсэнд алгуур задарч, цардуул глюкоз болон хувирч цусанд шимэгдэн бүх бие махбодод тархана. Глюкозын эсэнд эсэлдэл явагдах буюу “шаталж” гэж ч хэлмээр юмуу гэхдээ хүний бие махбодын үйл ажиллагаанд чухал шаардлагатай энерги чөлөөлөгдөнө. Төмсний цардуул агуулалтын сайн талын өрсөлдөгч нь зөвхөн буурцагт үр тарианы ургамал юм. Төмсөнд уураг бага байдаг боловч төмсний уураг бол мэдэгдэж байгаа бүх ургамлуудынхаас хамгийн төгс төгөлдөр нь болно. Учир нь бие махбодод чухал шаардлагатай 20 амин хүчлээс 14-ийг нь агуулдаг ажээ. Эмчилгээний хоолонд төмсийг өргөн дэлгэр хэрэглэдэг. Зарим үед ходоод, гэдэсний шархлаа, тэрчлэн ходоодны үрэвсэл өвчний үед түүхий төмсний шүүс хэрэглэдэг. Төмс нь шээлгэх үйлчилгээ үзүүлдэг хэрэглэгдэхүүнд хамаарна. Төмс бие махбодыг шүлтжүүлэхэд тус дэм болдог, иймээс эрт дээр үеээс төмсний шүүсний тусламжтайгаар шээх эмгэгийг /диабетыг/ эмчлэх оролдого хийж байжээ.
Цусны сахарыг бууруулж чаджээ. Гэвч шээх эмгэг диабет өвчтэй хүмүүсийн сувилалын хоолонд их хэмжээний шинэ ногоо, түүхий ногоо бүдүүн гурилаар хийсэн талх, зөв бэлтгэсэн ногоог хүртэл оролцуулж хэрэглэснээр тийм төсөөтэй үр дүнд хүрчээ. Бүдүүн гэдэсний үрэвсэл, ходоодны үрэвсэл, шархлаа өвчин, элэгний ба цөсний үрэвсэл гэх мэтийн ходоод гэдэсний замын, зүрх судасны тогтолцооны янз бүрийн өвчний үед эмчилгээний хоолонд нь төмс буюу төмсний цардуулаас хэрэглэдэг. Шинэ төмсөнд үндэст үрийг бодвол эслэг бага байдагтай холбогдон төмсний ихэнх хоол зууш ходоодний хөдөлгөөний үйл ажиллагааг дарамталдаггүй. Шинэ төмсөнд хуучирсныг бодвол аминдэм их байдаг, тэдгээр нь төмсний бүх хэсгээр тархан байрлана. Харамсалтай нь орчин үеийн төмс бэлтгэх аргуудаар энэхүү бүтээгдэхүүний үнэт чанар чансааг устгаж байна.
Төмсний үнэт тэжээлийн бодис хальсандаа шууд түүн дор журалдаж бөөгнөрсөн байдаг. Хальстай нь ууранд чанасан төмс калийн нэгдэл, аминдэм эрдэсийн бодис, бичил элементээ бага алддаг. Хэрэв та төмсөөр нухаш бэлтгэх гэж байгаа бол шар луувантай бэлдсэн нь дээр 2-3 сараас хойш хоолондоо төмс хэрэглэвэл болгоомжтой хэрэглэх буюу бүрэн татгалзсан нь дээр. Ургасан төмсөнд ялангуяа хальсанд нь глазок гэгч нэрлэдэг бодис салонин бий болдог. Их тунгаар салонин нь хүнд хэлбэрийн хордлого үүсгэж болно. Мөн ногоорсон булюу илжирсэн төмс хамаарна /гэхдээ бага тунгаар саоланин нь үрэвслийн эсрэг тэр ч бүү хэл харшлын эсрэг үйлчилгээ үзүүлнэ/.
ТӨМСНИЙ ШҮҮС
Түүхий төмс нь чанаж болгоход цардуул болж хувирдаг хялбар шингэдэг сахар агуулдаг. Өнгөний өвчтэй, бэлгийн хөөрөлд өртөмтгий хүмүүс төмс идэсний хэрэггүй. Түүхий төмсний шүүс арьсан дээр гарсан толбо арилгахад их ашигтай байдаг нь түүний найрлагад их хэмжээний кали, хүхэр, фосфор, хлор агуулагддагт оршино. Гэхдээ эдгээр бодис нь зөвхөн түүхий төмсөнд л үнэ цэнэтэй хэвээр байдаг. Төмсийг чанахад эдгээр бодис нь органик бус атом болж хувиран өөрчлөгдсөнөөр, бие махбодын барилгын материалд хэрэггүй болдог. Зохиомол бордоогүйгээр ургасан шинэ түүхий төмс маш амттай бөгөөд сайн хоол болдог.
Түүхий төмсний шүүс бие махбодыг сайн цэвэрлэдэг ба шар луувангийн шүүстэй хосолбол бүр илүү тустай. Түүхий төмсний шүүс, шар лууван, майлцны шүүстэй хамт хольж хэрэглэвэл мэдрэлийн өвчин, хоол боловсруулалт өөрчлөгдсөн үед маш их тустай. Энэхүү тохиолдолын үед өвчтөний сувиллын хоолноос мах ба загасан бүтээгдэхүүнийг бүгдийг хассан нөхцөлд шар лууван, хүрэн манжин, өргөст хэмхийн шүүсний холимгийг өдөр бүр хэрэглэхэд гайхалтай богино хугацаанд эерэг үр дүн өгнө. Шар лууван, төмс, яншуйны холимог шүүс хэрэглэхэд уушиг тэлэх өвчтэй хүмүүст таатай үйлчилгээ үзүүлнэ.
Амтлаг төмсийг ургамал судлаачид энгийн төмсөнд хамааруулдаггүй. Тэр нь бодит сахар байдлаас нүүрс усыг жирийн төмснөөс илүү их гурав дахин их кальци, хоёр дахин их натри, хоёр илүү дахин цахиур, дөрөв дахин илүү хлор агуулна. Иймээс амтлаг төмсний шүүс нь жирийн төмсний шүүснээс илүү үнэ цэнэтэйд тооцогдоно. Амтлаг төмсийг сонгож авахдаа анхааралтай байх хэрэгтэй.