ЖДҮ хөгжихөд түүнд өргөн дэлгэр суурь бааз хэрэгтэй. Өөрөөр хэлвэл – мэдлэгтэй, чадвартай, ажил хийх сонирхолтой, элдэв юм оролдож бүтээгээд туршлага хуримтлуулсан, гарын дүйтэй болсон олон мянган хүмүүс шаардагдана. Тэднийг сургалтад хамруулахад заасан хичээлийг богино хугацаанд сурах ба зорилготой учир үр дүн сайн байх болно.
Сумын төвд үйлдвэрлэл яагаад цөөн байна вэ гэхээр ямар ч бага хэмжээний ЖДҮ нь 1-5 хүн ажиллуулж тэдэнд хөлс шагнал олгохоос өөр аргагүй. Харин ӨБҮ бол гадны хүнд цалин мөнгө тавихгүй. Олсон орлого бүгд зөвхөн өөрсөнд зориулагдаж гэр бүл дотроо үлдэнэ.
Сум болгонд 100 буюу улсын хэмжээнд нийт 30-40 мянган ӨБҮ-г 5-10 жилийн дотор гаргаж ирэх боломжтой. Эдгээр нь эхний ээлжинд бүгд хүнсний бүтээгдэхүүн бэлтгэх чиглэлтэй байх юм. ХүнҮ-д юу хэрэгтэй вэ гэхээр, эн түрүүнд – хямд түүхий эд.
Тиймээс, хашаатай айлууд жимс, ногоо тариалвал хамгаас хямд түүхий эдийг өөрсдөө бүрдүүлээд олоод авна.
Харин ХүнҮ чиглэлийн ӨБҮ-г хөгжүүлэхэд хоёрын зэрэг хүндрэл бэрхшээлтэй тулгарч байна. Нэг нь – юуг яаж хийх тухай аргачлалыг хаанаас хурдан шуурхай байдлаар олж мэдэх, эзэмшиж сурах вэ гэдэг асуудал. Нөгөөх нь – усалгаа.
Энэ хоёрыг шийдвэрлэсэн байхад айл өрхүүд ургамал бүрээс ганц нэг ширхэгийг ч хамаагүй суулгах байдлаар маш бага хэмжээнд эхлүүлээд явж болох юм. Ажмаар туршлага суугаад эхлэхэд урам орж талбайг нэмээд, нэр төрлийг өсгөөд, үйлдвэрлэлээ өргөжүүлсэнээр шат ахиж урагшилсаар нэг мэдэхэд ЖДҮ-ийн түвшинд хүрсэн байх болно.