Улаан лооль ургуулах арга туршлагаас

1

How To Successfully Deal With Leggy Tomato Seedlings

Улаан лоольны суналттай үрслэгийг хэрхэн амжилттайхан аргалах вэ

2

ТОМАТЫ РАСТУТ В 2 РАЗА БЫСТРЕЕ ! НОВЫЙ МЕТОД

Улаан лооль 2 дахин түргэн ургана! Шинэ арга

Улаан лооль

Улаан лооль нь цэстэн овгийн нэг ба олон наст өлвслөг ургамал. 1га-аас 150-250ц ургац авна. Улаан лооль нь тэжээлийн үнэт бүтээгдэхүүнд хамаарна, учир нь өөрийнхөө бүрэлдэхүүнд хялбар шингэдэг нүүрс ус-фруктоз, глюкоз, сахароз, пектины бодис, натри, магни, фофор, хүхэр, хлор, иод, фтор, цайр, нимбэг, алим, дарсны болон бусад органик хүчлүүд агуулна, каротин, К, Р, РР, С, В бүлгийн аминдэмүүд, төмөр, кали, кальци, каобальт, зэс, хром, цайр, марганец, молибден зэргээр баялаг аж. Түүний доторх зөөлөн эдэнд цөс ялгаруулах, шээлгэх нянгийн ба үрэвслийн эсрэг бодисууд бас агуулагдана.

             Улаан лооль нь бие махбодыг аминдэм, эрдэсийн бодисоор хангаж байдаг эх үүсвэр болдог учираас ходоод гэдэсний замын шүүрлийн үйл ажиллагаа буурсан үед хэрэглэнэ. Улаан лооль нь шээлгэх, өөрчлөгдсөн бодисын солилцоог хэвийн болгож, хоол боловсруулалтыг сайжруулах, зүрх-судасны өвчин, өтгөн хатах, дагалдсан гэдэсний үйл ажиллагааны хямрал, таргалах, чихрийн шижин өвчтэй хүмүүст тустай. Улаан лооль нь их хэмжээний хурган чихний хүчил агуулдгаараа туулайтах, шээс хүчлийн эмзэгшил /мочекислын диатез/ хижээл насны хүмүүст таарахгүй гэж зарим судлаачид үздэг. Иймээс сувиллын хоолонд хүртэл улаан лоолийг бага хэрэглэх нь зүйтэй.

            Улаан лоолийг зөвхөн бусад бүтээгдэхүүнтэй зөв хослуулан хэрэглэнэ, тэхдээ халуун боловсруулалт хийх хэрэггүй. Улаан лооль нь мах, өндөг, ээдэм гэх мэтийн уурган бүтээгдэхүүнтэй нийцэхгүй харш. Гэвч тос агуулдаг самар, бяслаг зэрэг нь улаан лоольтой зохицно. Улаан лоолийн шүүсийг хооллохоос 30 минутын өмнө ууна. Улаан лоолийн хальс шингэдэггүй тохиолдол байдаг байдаг учираас буцалсан усанд хэдэн минут дүрж хальсыг нь хуулж аваад хэрэглэнэ. Улаан лооль нь ногоон вандуй, шинэ байцай, цагаан лууван, сонгино, бяслаг, самар, хурган гуа, цэс гэх мэтийн ямар ч ногоотой зохицдог болохоор олон тооны салат хийдэг байна. Улаан лооль нь нойр булчирхай, шулуун гэдэс, хоолой багалзуур, амны хөндий, хөхний булчирхай зэрэгт хорт хавдар үүсэх аюулыг багасгадаг болохоор эрдэмтэд нотолжээ.

            Улаан лоолийн нэр төрөл, өнгө, боловсорсон хэмжээ, чихэр агуулах хэмжээ, тэрчлэн тарьж ургуулсан цаг улирал зэрэг нь бүр түүнд агуулагдах улаан эдийн хэмжээнд нөлөөлдөг ажээ. Шар өнгөтэй улаан лоолинд агуулагдах лоолийн улаан эдийн хэмжээ нь маш бага байхад улаан өнгөтэй лоолинд нилээд их байна. Ерөнхийдөө улаан лоолийн өнгө нь хэдийн улаан байх тусмаа улаан эдийн агуулагдах хэмжээ нь улам их, харин боловсроогүй буюу хагас боловсорсон ногоон болон ягаан өнгөтэй лоолинд харьцангуй бага байдаг ажээ. Улаан лооль чихэрлэг биш байх тусмаа түүнд агуулагдах улаан эдийн хэмжээ нь улам их байдаг.     

            Зуны улиралд ургуулсан улаан лоолинд агуулагдах улаан лоолийн улаан эдийн хэмжээ нь нэлээд их байдаг нь голдуу зуны улиралд нарны гэрэл хангалттай, гэрэл тусах хугацаа урт байдгаас шалтгаалж, түүний хэмжээг ихээхэн нэмэгдүүлдэгтэй холбоотой харин өвлийн цагт хүлэмжинд тарьж ургуулсан улаан лоолинд агуулагдах улаан эдийн хэмжээ нь нэлээд байдаг байна. Том хүн хоногт 150-200 г орчим улаан лооль хэрэглэж байвал хангалттай улаан лоолийг түүхийгээр идэхэд түүний улаан лооль эдийг шингэхэд ашиггүй, учир нь лоолийн улаан эд бол тосонд уусдаг аминдэм болохоор өөх тостой халааж болгон хэрэглэвэл эрүүл мэндэд илүү ашигтай. Улаан лоолийн улаан эд нь гэрэл, илч, болон хүчилтөрөгчтэй учрахад амархан задардаг болохоор болгож бэлтгэхдээ хэт удаан хугацаагаар чанахгүй байвал тэжээлийг нь их хадгалдаг. Зууш болгохдоо тогооны хавхлагыг сайтар таглаад жаахан цуу дуусаавал улаан лоолийн улаан эдийг исэлдэж задрахаас сэргийлнэ.

            Улаан лоолийн шүүс бол хамгийн их хэрэглэгддэг шүүснүүдийн нэг. Улаан лоолийн шиннэ түүхий шүүс шүлтлэг урвалтай тэхдээ хэрэв өтгөрүүлсэн цардуул, сахаргүй байвал хамгийн ашигтай. Улаан лооль нь нилээд их хувийн нимбэг, алимны хүчил, хурган чихний хүчил агуулдаг. Эдгээр хүчлүүд нь органик байдлаар байвал ашигтай байдаг бөгөөд бодисын солилцоонд чухал хэрэгтэй юм.

            Улаан лоолийг болгох буюу нөөшлөхөд эдгээр хүчлүүд бие махбодод хор хөнөөлтэй органик бус болж илрэхгүй, харин аажуу удаан хугацаанд явагдана. Зарим тохиолдлын үед бөөр давсганд чулуу буй болгох явдал бол чанаж болгосон буюу нөөшилсөн улаан лооль буюу түүний шүүс, ялангуяа цардуул ба сахартай хэрэглэснийх юм. Улаан лоолийн шинэ түүхийн шүүс нь натри, кальци, кали, магниар элбэг. Улаан лооль маш олон янзын сорттой байдаг. Тэдгээр нь бүгдээрээ түүхий болон шинэ байдлаараа үлэмж ач тустай байдаг бөгөөд тэдгээрээс гойд сайн чанарын шүүс гаргаж авдаг бөлгөө.