Улаан лооль ургуулах арга туршлагаас

1

ПРАВИЛА высадки КАПУСТНОЙ рассады!

Байцааны үрслэг шилжүүлэн суулгах дүрэм

Бөөрөнхий байцаа

Бөөрөнхий бацай нь байцайтан овгийн нэг-хоёр ба олон наст ургамлын зүйл. Байцайны эмчилгээний ач холбогдолтой болох нь маш их дээр үеэс мэдэгдэж байв. Таргалах хандлагатай хүмүүст чухал хэрэгцээтэй бодис өөр нэг ч бүтээгдэхүүнд бөөгнөрөн хуримтлагддаггүй. Энэ нь хамгийн түрүүнд бие махбодод сахар ба бусад нүүрс ус, өөх болж хувирахыг саатуулан барьж байдаг тартроны хүчил илүүдэл жин нэмэгдэхийг сорж зайлуулна. Янз бүрийн халуун боловсруулалтанд байцай задардаг, харин дарсан байцайнд хадгалагддаг. Байцай бол янз бүрийн нүүрс ус, эрдэсийн давс, азотлог бодисын эх сурвалж нь юм. Байцай нь азотлог бодисын агуулалтаараа хүрэн манжин, шар лууван, сармаг манжин бусад ба бусад ногооноос давамгайлна. Байцайны нүүрс ус нь хялбар шингэдэг сахар глюкоз, фруктоз, сахароз агуулна. Байцайны уураг 20 амин хүслээс 16-г нь агуулдаг байна. Байцайнд бидний бие махбодод чухал хэрэгцээтэй кали, кальци, натри, магни, төмөр, хүхэр, фосфор, иод, зэс маргнец, цинк, кобальт, никель, хорм, бром гэх мэтийн эрдэсийн чухал бодисууд агуулагддагийн ачаар хүний бие махбодоос илүүдэл шингэн ба натри гадагш гардаг. Байцайнд өөх тос бараг байдаггүй, харин тэрүүнд липидүүд- өөх тост бодис байдаг бөгөөд органик хүчилтэй хүчилтэй хамт тэр нь байцайнд өвөрмөц үнэр, амт оруулж, түүнийг хоол боловсруулах булчирхайн үйл ажиллагааны хүчтэй үүсгэгч болгодог байна. Чухамхүү иймээс ходоодны шүүсний хүчиллэг нь багадсан хүмүүст байцай хэрэглэх нь ашигтай. Бөөрөнхий байцай заримдаа ходоод гэдэсний замын өвчний үед таарахгүй байж болно.

            Дарсан байцайны шүүсэнд сүүний хүчил байдгийн улмаас чихрийн шижин өвчний үед ач тустай байдаг.

            Байцайнд байгаа аминдэмүүд харилцан адилгүй хувиарлагдана. Үүнд: Тэдгээрийн гаднах хальсанд бараг хоёр дахин илүү, ялангуяа жишээлбэл С аминдэм гаднах ногоон хальсанд нь илбэг гэтэл бид яагаад ч юм бэ дээ нэлээдийг хаядаг шүү дээ. Бөөрөнхий байцайны гол ба цэцэгт байцааг тоомсорлохгүй байсны хэрэггүй, тэдгээр нь мөн л ашигтай бөгөөд маш амттай. Жижиг хэрчсэн байцайны голыг бүх л салаатанд нэмэлт болгох, мөн ногооны шөл болон чанамал хандад хийх зэргээр хэрэглэнэ. Хэрэв хоёр байцайны гол ба том биш нэг хүрэн манжин бас нэг цагаан лууванг том үрүүлээр үрээд, зөөхий дусааж ногоо, цангис, амтат жүрж буюу бэрсүүт жүржээр чимэхэд амтат салаат болдог бөгөөд гэдэсний хана цэвэрлэхэд нэмэр болно. Байцайг шар лууван шиг хэзээ ч чанаж иддэггүй. Сувиллын хооныхон түүхий, болгосон, жигнэсэн, дарсан байцайг өөр өөр бүтээгдэхүүн гэж үздэг. Бэлтгэсэн зүйл тус бүр өөрийн өвөрмөц ашгаа өгдөг.

            Цэцэгт байцай. Цэцэгт байцайны эслэг нь бусад байцайнуудын эслэгийг бодвол бие махбодод хялбар шингэдэг, иймээс тэрүүнийг ходоод ба гэдэсний янз бүрийн өвчний үед хэрэглэж болно.

                                                                                                                       Байцайны шүүс

Байцайны шүүс хэрэглэсэн үед дээд гэдэсний шархлаа гайхамшигтай түргэн эмчилгээ авдаг ажээ. Цорын ганц таагүй юм гэвэл байнга хий буй болдог. Байцайны шүүс нь цэвэрлэх ба жин бууруулахад гойд сайн чанартай. Байцайны шүүс гэдсэнд хуримталсан бүтээгдэхүүний ялзран өмхийрснийг задалдгаараа дээр дурьдсан хий бий болдог аж.

            Байцайны хамгийн үнэ цэнэт шинж чанар бол харьцангуй өндөр иод, хүхэр, хлор их агуулдагт оршино. Хүхэр хлорын нэгдэл нь ходоод, дээд гэдэсний салст бүрхүүлийг цэвэрлэнэ, тэхдээ хэрэв шүүсийг түүхий байдлаар давс нэмсэн хольцгүй тохиолдолд л хэрэгжинэ. 

            Байцайны шүүс гэдсэнд шингэж байгаа бол энэ нь ялангуяа хэт таргалсан үед туйлын сайн үйлчилгээ үзүүлдэг хэрэглэгдхүүн болдоог. Идээлэлт үүсгэдэг шүдний халварын үед цэвэрлэдэг хэрэгслүүр бол шар лууван ба байцайны шүүсний холимог нь С аминдэмийн гойд сайн эх үүсвэр юм. Байцайны шүүсийг хавдар болон өтгөн хатахад хэрэглэхэд үлэмж сайн үр дүн өгдөг ажээ. Учир нь өтгөн хатах бол арьсан дээр толбо буй болох үндсэн шалтгаан бөгөөд шүүс уухлаар бас арилна. Байцайнд нэмсэн давс нь түүний үнэ цэнийг үгүй болгохын зэрэгцээ бас хор хөнөөлтэй юм.