Шар лууван нь майлцтан овгийн хоёр наст ногоо юм. 1 га-аас 300-400 центер ургац авна.
Бүр эртний Ромын зохиолчид шар лууванг магтан сайшааж түүнийг хатан вангийн ногоо гэж нэрлэж байжээ. Шар лууван нь хүний бие махбодод А аминдэм болж хувирдаг каротин элбэгтэй. Тэрүүнд бас РР, С, К, Е, В бүлгийн аминдэмүүд, уураг, нүүрс ус бий. Энэ ногоонд хүний бие махбодод чухал хэрэгтэй кали, төмөр, фосфор, магни, кобальт, зэс, иод, цайр, хорм, никель, фтор зэрэг эрдэсийн бодис багагүй агуулагдана. Тэрүүнд өвөрмөц үнэр оруулдаг эфирийн тос агуулагдана. Түүхий лууван зажлахад ашигтай учир нь шүд бэхжүүлнэ. А аминдэм өсөлтөнд нэмэр тус болдог учир ялангуяа хүүхдэд ач тустай. Энэхүү аминдэм нь арьс ба салст бүрхүүлийг хэвийн байдалд нь байлгадаг ба нүдний жирийн хараанд чухал хэрэгцээтэй. Шар лууван түүгээр хийсэн зууш, ялангуяа шар луувангийн шүүсийг А аминдэм багадах бусад аминдэмгүйдэх элэг, зүрх судасны тогтолцоо, бөөр, ходоод, цус багадах, үе мөчнүүдийн үрэвсэл зэрэг өвчнүүдийн үед ба эрдэсийн солилцоо өөрчлөгдсөн үед эмчилгээний хоолонд оролцуулан хэрэглэнэ. Бүдүүн гэдэсний үрэвсэл өвчний үед шар луувангийн чанасан буюу түүхийгээр хийсэн нухаш хэрэглэнэ.
Чанасан шар лууван нь хорт хавдар, гэдэсний дисбактериоз бөөрний үрэвсэл эмчлэхэд туслана. Энэхүү ногоо нь нянгийн эсрэг үйлчилгээ үзүүлнэ. Мөн тэрчлэн шар лууванд фитонцид агуулагдана. Шар лууванг хүрэлцээтэй зажлахад аман дахь нянгийн тоо эрс цөөрнө. Хамрын ханиад нусхайг эмчлэхийн тулд шар луувангийн шүүс хамарт дусаана. Ялангуяа намрын эхний хүйтрэлт хүртлэх хугацаанд хурааж авсан тод хурц улаан лууван хоолонд хэрэглэх нь ашигтай.
Шар луувангийн А аминдэмийн өмнөгчийг бие махбодод аль болохоор шингээхийн тулд түүнийг зөөхий бусад ургамлын тостой хэрэглэх нь ашигтай. Шар луувангийн калийн нэгдэл, натрийн нэгдлийг бодвол 10 дахин их. Шар лууван гэдэс анагааж эдгэрүүлэхэд тус нэиэр болно. Харин шар лууван бага хэмжээний төмөр зэс, марганец, кобальт, аминдэмтэй таатай зохицон цус багадах өвчний үед ач тусаа өгнө.
Шар лууванг битүү шарсан, чанаж бэлтгэсэн түүхий, цул, нухсан шар лууван, хачир ба бие даасан хоол нь цусны болон нойр булчирхайн үрэвслийн архаг үе ба бусад олон өвчний үеийн сувиллын хоол нь юм.
Шар лууванг хэтрүүлж бүү хэрэглэ. Хордлого болох шалтгаан болж байсан удаатайг анхаар!
Шар лууванг халуун боловсруулалт хийхэд олон зүйлээ алддаг. Шүүс эмчилгээ хийхэд шар лууван, хүрэн манжин хоёрыг зохицуулан хэрэглэвэл тэдгээр нь бие биендээ нэмэр болохын зэрэгцээ энэ холимог нь шинэ чанар чансааг буй болгоно. Шар луувангийн салатыг давсалдаггүй. Тэрүүнийг эсгэлэн алим, нунтагласан тонхи, сармис, самартай бэлтгэдэг. Шар луувангийн шүүс сүүтэй /1:1/ зөгийн бал, нимбэгний шүүс, нимбэгний цедройтой сайн зохицоно. Ялангуяа ядарсан ба шөнийн цагаар ажиллаж байгаа үед сүүтэй шүүсийг бага багаар, залгилж ууна.
Өлөн элгэндээ уусан аяга шар луувангийн шүүс, царайны өнгийг сайжруулан, үс ба харааг бэхжүүлнэ. Энэ ялангуяа хэрэв антибиотик хэрэглэх шаардлагагүй өвчнөөр өвчилж байсны дараа бие суларсан үед энэ “эм ” туслана. Шар лууванг ургасан даруйд нь хальснаас нь цэвэрлэсний хэрэггүй, тэхдээ түүнийг сайн угаах нь мэдээж. Хоолны завсар идсэн түүхий шар лууван бүх л боломжийн ачаалал багасгах өдрүүдийн цаг тухайд өлсөлтийг арилгана.
Сувиллын хоолныхон шархлаа өвчин дахисан үед ба ходоод гэдэсний замын хүнд гэмтлийн үед түүхий шар лууван хэрэглэх нь хориотой гэж үздэг.