1995-1997 онуудад Улаанбаатар хотын баруун хэсэгт Баянхошуу орчмын айлуудад төмс, хүнсний ногоо тарьж ургуулах хичээлийг хамтын талбайд явуулж байв.
Шинэ Зеландын тусламжаар санхүүжилттэй энэхүү төслийг олон улсын АДРА байгууллага зохион байгуулаад Жимсчид ногоочид цэцэгчдийн нийгэмлэг сургалтыг нь хариуцаж ажилласан. Ингэхдээ 50 айлын дунд нэг багштай байсан.
Зун болгон 200 айл шинээр бүртгүүлэн ирж ажиллаад ургацаа хураан аваад ирэх жил нь өөрийн хашаандаа үргэлжлүүлж байлаа.
Төсөл хэрэгжүүлэхийн тулд 6 га талбайг тойруулан трактороор шуудуй ухаж үерийн хамгаалалт хийсэн бөгөөд 100 м гүнээс ус гаргаад талбайг бэлдсэн.
Зураг дээр: АДРА-гийн Суурин төлөөлөгч Скот Кристенсен, Сургалтын багийн ахлагч Ж.Бяцхандаа нар.