Тив дэлхийн сониноос

Анар жимсний баяр

Энэ жимс Гейчай гэдэг жижигхэн хотыг алдаршуулдаг. Яагаад гэвэл энэ хотын айл өрхийг бүгдийг нь орлоготой болгодог. Ердөө 2006 оноос Анарын баяр тэмдэглэх болсон ч 10 гаруйхан жилийн дотор хүсэн хүлээдэг уламжлалт наадам болон хувирчээ.

Аль ч оронд жимсний ХААН гэж бий.

Тэр нь Азербайжанд – анар юм.

2020 онд ЮНЕСКО-гоос Анарын баярыг хүн төрлөхтний аман болон материалаг бус соёлын өв болгон бүртгэн авсан байна.

Азербайжаны Соёл, аялал жуулчлалын яам ч энэ баярыг Х.26- XI.07 хооронд 2 долоо хоног тэмдэглэхийг албан ёсны болгон зарлаад байгаа.

2011 онд 1.5 кг жимс хурааж авсан рекорд амжилт байсан бөгөөд өнөөг хүртэл түүнийг давсан тохиолдол гараагүй байна.

Фестиваль яагаад заавал Гейчай мужид болдог юм бэ? Яагаад гэвэл энэ муж тэр чигээрээ анарын цэцэрлэгт хүрээлэн юм. 4000 га талбайд анарын мод битүү ургадаг.

Олсон дээгүүр явах – Наадмын чимэг болсон үзүүлбэр тоглолт.

Чанасан, шарсан, хуурсан бүхий л төрлийн хувилбараар амтат бүтээгдэхүүн хийж газар газрын жуулчдад амсуулж байна.

Эндхийн айлаар зочлоход найрсаг бэлдсэн хоолны дараа заавал “наршараб” хийж өгнө. Энэ нь “анарын дарс” нэртэй (гэхдээ дусал ч алкогольгүй) ундаа юм. Тогоонд анар хийгээд зөөлөн гал дээр удтал буцалгаад амт оруулагч бусад зүйл нэмээд бэлэн болно.

Анар жимс эрүүл мэндийн олон төрлийн ач холбогдолтой.

Шүүс шахагч нэн энгийн шалгарсан арга – хамгаас найдвартай нь

Гейчай мужид жил бүр 50 мянган тонн буюу нийт улсын хэмжээнд хураан авдаг жимсний гуравны нэгтэй тэнцэх ургац хураан авдаг. Дэлхийд ургуулж буй бүх сортыг нэг дор төвлөрүүлсэн цорын ганц газарт тооцогдож байгаа.