Palanta kiultetes aranyszabalya
Үрслэг суулгах алтан дүрэм
00:9. Хүнсний ногоо тарихад хамгийн гол зүйл болох үрслэг суулгах талаар яръя. Энэ бол үрслэг ургуулчихаад түүнийгээ суулгах явц юм.
00:34. Үрслэгээ сайн ургуулчихсан байсан ч суулгах үедээ их олон том алдаа гаргадаг.
00:38. Үрслэг суулгах нь бага бөгөөд амархан ажил шиг болов ч яг яаж суулгах нь маш чухал асуудал юм.
00:47. Одоо талбай руу гарч чинжүү суулгахыг үзүүлъе. Яаж суулгавал амжилттай сайн болохыг тайлбарлъя.
1:16. Энд миний гарт чинжүүний үрслэг байна.
1:24. Анхааруулахад, үрслэгийг савнаас гаргаж авахдаа болж өгвөл бага хөдөлгөхийг хичээгээрэй! Үндэс нь бүр хэт орооцолдсон тохиолдолд түүнийг үл ялиг засаж хөдөлгөж болно.
1:48. Гаднах газрын хөрс яг одоо их хуурай байна. Гэхдээ өнөөдөр үдээс хойш бороо орно гэсэн учир үрслэгээ суулгах гэж байна.
1:56. Хөрсийг гараараа жаахан ухаж хонхойлгоод үрслэгийг шууд суулгана. Гэхдээ хэр зэрэг гүн суулгах нь бас асуудал юм.
2:24. Хамгийн зөв нь үрслэгийн хөрсний дээд түвшин, газрын хөрсний түвшин хоёр яг нэг зурвасанд байх юм. Газрын хөрснөөс дээш илүү гарч болохгүй.
2:49: Үрслэгийг яг ингэж байгаагаар нь газрын хөрсөө бага зэрэг хонхойлгоод түүн дотроо тавиад хөрстэйгөө хамт доош нь сайн дарж өгнө. Газрынхаа хөрстэй нэг түвшинд байна гэдэг нь үрслэгийн үндэснүүд газрын хөрсөндөө хялбар барицалдаж өгөх боломж юм.
3:20. Хамгийн гол анхаарах зүйл бол газрын хөрс, үрслэг хоёр нэг түвшинд байж тэр 2-ыг зэрэг гараараа доош хонхойлгон дарж өгөх. Газрын хөрс үрслэгийн хөрсөн дээр гарч болохгүй!
3:33. Тэр дарж хонхойлгосон газар борооны ус илүү тогтох учир олон услах шаардлагагүй болно.
3:40. Одоо яг яаж суулгахыг харуулъя. Уутны амыг хэт томоор биш яг үрслэгийн хөрсний хэмжээтэй ураад ингэж суулгана. Бага зэрэг – 1,2 см газрын хөрс дээр нь үлдэхэд асуудалгүй. Ингээд хөрстэй нь хамт бага зэрэг хонхордуу болгон дарж өгнө. Одоо бороо ороход борооны ус энэ хонхорт илүү сайн тогтож үлдэнэ.
4:36. Гурван янзын суулгац харуулна.
4:47. Ингэж суулгах хамгийн буруу!
4:51. Хэрвээ үрслэгийн хөрс газрын хөрснөөс дээш байх юм бол хамгийн том алдаа гамшиг болно. Яагаад гэвэл үүний дээр ус тогтохгүй, хажуу тийш урсана. Дотор нь байгаа үндэснүүд газрын хөрстэй барилцалдаж өгч чадахгүй.
5:09. Ингэж дээр нь бас овоолгож суулгасан байдаг. Энэ бас буруу. Усыг тал тал тийш нь урсгана. Тиймээс суулгацаа дээрээс нь жаахан дарж хонхойлгож өгөх хэрэгтэй.
5:35. Үүнээс гадна үрслэгийг суулгахаасаа өмнө ишний доод хэсгээрхи навчийг тасдаж авдаг. Учир нь, тэр ишээр илүү их агаар авна. Тиймээс, иш нь доогуураа сийрэг байх хэрэгтэй.
За, тэгээд, энэ бичлэгт “лайк” дараарай.