Шинэ жимс нутагшуулъя

1

О сортах винограда в Сибири

Сибирь дэх усан үзэмний сортын тухай

2

How To Grow, Planting And Care Grapes in Containers

Усан үзмийг хувин саванд хэрхэн ургуулж арчлах вэ?

3

How to grow grapes in containers and pots

Усан үзмийг сав суулганд хэрхэн ургуулах вэ?

4

HOW TO GROW A GRAPES IN POTS, CONTAINERS

Усан үзмийг түмпэн саванд хэрхэн ургуулах вэ?

5

How To Grow Grape Vine From Cuttings At Home

Усан үзмийг суулгацнаас нь эхлүүлж гэртээ яаж ургуулах вэ?

СИБИРЬТ УРГАЖ БУЙ УСАН ҮЗЭМНИЙ СУУЛГАЦ ЗАРНА

Танилцуулга

Манайд хамгийн хүйтэнд тооцогдох нутаг бол Завханы Тосонцэнгэл, Хөвсгөлийн Дархадын хотгор, Увсын Тэс билээ. Тэгвэл эдгээр нь сибирийн дэргэд дулаан бүлээн уур амьсгалтай нутаг л гэсэн үг. Тэнд хасах 30 хэмээс дээш гарах нь энүүхэнд юм. Гэтэл тийм хатуу ширүүн уур амьсгалтай газар усан үзэм ургуулах моод дэлгэрээд төрөл бүрийн сортыг нутагшуулж гаргасаар хүйтэнд тэсвэртэй өлчир чийрэг бутнуудыг айлын хашаанд эгнээ эгнээгээр нь жигдрүүлэх болжээ.

Сибирьт 80-аад оноос эрчимтэй дэлгэрч одоо нийтдээ бүр 70 орчим сорт бий болсон байна.  Канадад бас “Ice Grape” нэрээр алдаршсан хүйтэнд тэсвэртэй усан үзэм ургуулдаг болоод нэлээд удаж байгаа. Сингапурын ерөнхийлөгч Ли Кун хэлсэн байдаг: “Тэд чадсан юм чинь, бид ч чадна”. Нээрээ л үзээд алдахад юун болохгүй гэж. “Бигэр”-ийн чацаргана гэдэг шиг тун удахгүй аймгуудад өөр өөрийн онцлог бүхий усан үзэм гараад ирэх ч юм бил үү.

Хүлэмжинд ургах, гадаа өвөлжүүлэхдээ хучдаг ба хучдаггүй, нэн эртийн ба супер эртийн, тэрчлэн хэдэн хэм хүртэл тэсвэртэй байхаар нь сортуудыг олон янзаар ангилж байна.

Африк тив арслан, бартайгаараа алдартай шүү дээ. Тэгвэл тэр аагим халуун бүс нутгийн эрээн хүчтэн Алс Дорнодын цас мөсөн дунд бас амьдардаг билээ. Үүнтэй адил Амар мөрний сав нутагт усан үзэм (“Vitis Amurensis”) зэрлэгээр ургаж буй нь тун сонин. Их мөсдөлтийн үед халуун бүсийн ургамалаас яаж ийгээд тэсэж үлдсэн нь бололтой. Уул усан үзэмнээс селекци хийсээр “Амурский 1”, “Аместистовый”, “Амурский чёрный” зэрэг хасах 40 градуст тэсвэртэй, супер эртийн буюу 80-100 хоногийн дотор боловсордог нэлээдгүй сортыг гарган авчээ. Нэг мод нь 10 кг орчим ургац өгнө.

Үүнээс гадна, Америк тивд ч бас зэрлэгээр ургадаг “FOX Grape” хэмээх усан үзэм байдаг юм байна. Түүнийг тариалсаар арчилгаа бага шаарддаг, өндөр ургац бүхий олон сортыг АНУ, Канадад мөн гарган авчээ.

Суулгац авахыг сонирхосон хүмүүс захиалгаа өгөөрэй. Үнэ нь 60-500 рублийн хооронд хэлбэлзэлтэй. Дээр нь цуглуулж хадгалах, мөн тээвэрлэлт, гааль ба орлогын төлбөр нэмэгдэнэ.