Эрхэмсэг ноён/хатагтай танаа,
Тус клуб нь 2006 оноос хойш монгол, англи хэлний дүрмийн харьцуулалт хийж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд “50-тын хүрд” сурах бичиг бэлтгэн боловсруулж нийт 7 удаа хэвлэн гаргаад байна.
Манайх танхимын ба онлайны 5 өдрийн хичээл явуулж байгаа бөгөөд үр дүн сайн байгаа.
Сургалтад суусан хүмүүст 5 түвшиний сурах бичиг өгнө.
Хичээл сондгой эсвэл тэгш тоотой өдрүүдэд орох бөгөөд төгсөхдөө цаашид яаж сурах арга барилаа олоод авна, амжилтад хүрэх дөт замыг мэдэж ойлгоно.
1,2,3-р түвшинд 1 үйл үгтэй энгийн өгүүлбэр бүтээхийг заана. “Түвшин 1” – нэг өгүүлбэрийг 4 активаар хувиргах, “Т2” – 10 актив, “Т3” – 10 пассив.
Ингээд, нийт 20 хувилбарыг сурахад бүх юмыг ярьж бичих боломжтой. Үүнээс илүүг англичууд өөрсдөө ч өдөр тутамдаа хэрэглэхгүй.
Бусад 30 вариант нь албан ёсны бичгийн зориулалттай учир эхний ээлжинд үзэхгүй байж болно.
Нийт 4 шат байгаа:
- Aнхан шат – Түвшин 1, 2
- Дунд (I) шат – Түвшин 3
- Дунд (II) шат – Түвшин 4, 5
- Ахисан шат – Түвшин 6
Ахисан шатанд Infinitive, Gerund, Modal нэмж үзэх учир 2-10 үйл үгтэй нийлмэл том өгүүлбэр бүтээж сурна.
Таамж буюу Quiz бөглөөд хүмүүс сертификат авч болно. “Түвшин 1”-ийн гэрчилгээ нь 1 өгүүлбэрийг 4 хувиргах чадвартай гэснийг илтгэн харуулна. Сертификатын нэр нь – “АСуТ” (Англи хэлний суурь дүрмийн тест).
АСуТ нь TOEFL, IELTS гэдэг шиг тестэд суурилсан шалгалт бөгөөд сурч буй хүнд өөрийгөө цэгнэн дүгнэх, аажмаар шат ахиж дээшлэх тэмүүлэл өгч улмаар дүрэм ойлгоод алдаа мадаггүй ярьж бичиж сурах юм байна гэсэн итгэл үнэмшлийг бий болгодог.
АСЕМ-ийн чуулганы өмнө Зочид буудлуудын холбооноос манай клубт сонгогдсон 40 зочид буудлын ресепшинистэд хичээл зааж өгөх санал ирж байсан. Тэгэхээр, зочиныг угтан хүлээн авч буй хүнд одоо, өнгөрсөн, ирээдүйн 4 хувилбараар алдаагүй өгүүлбэр зохиогоод асууж хариулсан байхад ажил нь жигдхэн амжилттай явагдана. Жуулчны баазын жолооч мөн адил “Түвшин 1”-тэй байхад ирсэн зочин гийчинтэй хэрэгтэй зүйлээ ярьж ойлголцоод явна. Харин хөтөч хийж байгаа бол активаас гадна бас пассив мэдэх шаардлагатай тул 3-р түвшинд хүрэх хэрэгтэй.
Ер нь бол “Түвшин 2”-той буюу 1 өгүүлбэрийг 10 активаар хувиргаж зөв хэлдэг байхад өөрийн санаа бодлыг бусдад бүрэн гүйцэд ойлгуулна. Гэхдээ хүний хэлсэнийг ойлгохгүй байж мэднэ. Яагаад гэвэл, англичууд пассив маш их хэрэглэнэ. Тиймээс, бусдыг сайн ойлгое гэвэл нэмээд 10 пассивыг үзнэ.
Ингээд, 20 янзаар асуулт тавиад, бас дээрээс нь нэмээд тэдгээртээ тус бүр 20 хариулт ба үгүйсгэл, мөн үгүйсгэлтэй асуулт зохиож улмаар 1 өгүүлбэрийг нийт бүр 80 (!) вариантаар хувиргаж хэлдэг болно.
Энэ бол маш том үр дүн бөгөөд үүнд хэрхэн яаж хүрэх арга зам, учир начрыг ердөө 5 хоногт олоод авна.
Нэмээд 1 сар үргэлжлүүлэн өдөр бүр өөртөө 2 цаг гарган гэрийн даалгавар маягаар давтлага хийн хичээллэвэл мэдсэн сурсан зүйл батлагаажаад ирнэ. Ер нь, аливаа зүйлийг 12 давтвал автоматизм үүснэ гэдэг. Тэгэхлээр, та 10 үйл үгийг сонгон аваад тэдгээрийг 10 актив + 10 пассив = 20 янз болгож хувиргаад үзээрэй. Тэгвэл таны дэвтэрт 200 өгүүлбэр бичигдэнэ. Дараа нь + асуулт, үгүйсгэл, үгүйсгэлтэй асуулт болгож хувиргахад: 200 х 4 = 800 өгүүлбэр болох нь ээ. Энэ амжилтаа бүр бататгах үүднээс дахин 10 үйл үг олж аваад бас нэг 800-г бүтээвэл бүр гараад өгөх нь тэр. 1’600 өгүүлбэрийг зохиож чадсан хүн бол бэлтгэн хангасан тамирчин шиг хэнтэй ч юуг ч ярихад бэлэн болно.
2023 ба 2024 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан байгаатай холбогдуулаад гадны зочид ихээр ирэх учир харилцан яриандаа бэлтгэхийг уриалж байна. Хичээвэл амжилт энүүхэнд байна.