Сармис - ид шидтэй ногоо
Сармисны сонирхолтой түүх - дэлхийн улс орнуудад
Сахиусан тэнгэр хэмээн нэрлэгдэх сармисыг Давид хаан, Наполеон гээд бүгд иддэг байжээ. Сармисны эх орон нь Альпын уулс, Тянь-Шанийн тэгш тал гэж үздэг байна. Өөр нэг хувилбар нь Алтайн нуруу, Дундад ба Баруун Ази юм. Нутгийн хүмүүс нь одоо хүртэл зэрлэгээр ургах сармисыг нутагшуулан тариалж хэрэглэдэг.
Египтын бурхан Эль Махашнагийн дэргэд сармисны толгойг шавраар дүрсэлсэн хөрөг илрүүлжээ. Энэ нь манай тооллоос 4 мянган жилийн өмнөх үед хамаарна. Энэхүү сармис нь гаднах байдлаараа жинхэнээс бараг ялгагдахгүй. Тутанхамоны шарилын бурхан дахь үнэт металл ба чулууны дундаас сармисны зурагтай толгой олдсон нь хэдийгээр гандаж хатсан ч олон мянган жилийн туршид хадгалагджээ. Талмуудууд сармисыг Бямба гаригийн урьд өдөр хайр сэтгэлийн үйлс баяр ёслолын байдлаар голдуу хэрэглэдэг байв. Библи ба Кораны титэм хаан ширээний үед мөргөл ёслолын ач холбогдолтой байв. Эрт дээр үеэс л сармисыг хорт санаанаас хамгаалах ид шидтэй гэж үздэг байв. Мөн тэр цаг үед сармисаар хараал жатга ч хийлгэдэг байжээ.
Германд нас барсан хүний булшинд нь чөтгөр шулмас орох аюулгүй болгохын тулд сармис хийдэг байв. Жил бүрийн 1-р сард сармисны бяцхан хэсгийг цөм дуганы хаалганд өвчлүүлэхээс урьдчилан сэргийлэхийн тулд өлгөдөг ажээ. Сармис нь ач холбогдолтой болохыг египетчүүд тангаргалдаг байв. Эртний Хятадад түүгээр оршуулах ёслолын үед хар муу санаатныг айлган үргээдэг байв. Мэсчин гладиатор, ромын цэргүүд дайн тулаанд орохынхоо урьд хүч чадал, эр зоригтой байхын тулд сармисыг холбон бүсэлдэг байв. Балканы орнуудад буг ороолон бамбирыг зайлуулахын тулд цонхны рам, хаалганы бариулыг сармисаар арчин зүлгэн үрдэг байв. Хар муу санаатнаас ангижруулахын тулд ийм ид шидтэй хэмээн тэмдэглэн бичиж үлдээжээ. Шившлэг хийх ба тарнидах үед шулмасын нөлөөгөөр тамд оруулахгүйн тулд сармисны толгойг өлгөдөг байжээ.
Эртний Месопотамынхан орон сууцаа тойруулан үзэгдэж харагдахгүй, хүсмээргүй айлчид гийчдээс хөөн зайлуулахын тулд сармис өлгөдөг байв. Гэдэсний паразит өвчнөөс сэргийлдэг гайхамшигтай ид шидэт хэрэглүүр хэмээн үзэж бөөр давсагны үйл ажиллагаанд түлхэц өгч суулгахыг намжаан эрүүлжүүлэхэд ч ач тусаа өгнө.
Эрт дээр үеийн олон тооны соёл боловсролын ажиллагаан итгэх итгэлд ч нөлөөлж шулмасын, бурханы өршөөх зорилгоор сармис идэж байх зарлиг буулгаж байжээ.
Балканы оршин суугчид эмэгттэйчүүдэд амаржих үед нь ба хүүхдэд загалмай зүүлгэх зэрэг түгшүүртэй үед сармис хэрэглэхийг уриалдаг байв. Эртний месопотамчууд сармисыг биеийн ерөнхий байдлыг тэнхрүүлэх, гэдэсний паразитын эсрэг хэрэглэж байв. Ингэхийн тулд сармисыг жижиглэн хэрчээд пивонд хийж хандлаад тэргэл сарнаас дараачийн тэргэл сар (15 гэсэн үг) хүртэл байлгаад энэхүү эмчилгээний ундаагаа цагаан хорхойтох, суулгаж хорсох, гэдэс дүүрэхэд, мөн зүрхний ажиллагааг сэргээх, хоол боловсруулалтыг сайжруулах зорилгоор хэрэглэснээр сэтгэл санаа тайвшруулан тэнхрүүлнэ. Энэхүү хандаар биеийн ерөнхий өвдөлтийн үед түрхэнэ. Булчин сунах, холбоос тасрахад эрт урьдын цагт сул гал дээр амьтны өөхөнд сармисны нухаш, эвкалипрын навчийг хольж шүүн тунгаагаад арьсныхаа үрэвсэл, чангадах зэрэг төвөгтэй байдал, үрэвслийг намжааж арилгахад хэрэглэдэг байв. Сармисны халуун бүлээн ханд, идээшмэлээр арьсаа зүлгэж арчидаг байжээ. Булчин сунах, холбоос тасрах үед сул гал дээр амьтны жирийг сармисны хэрчим ба эвкалиптын жижиглэсэн шинэ навчийг шүүж тунгаан хүчдэл ба үрэвслийг намжаахын тулд түрхэнэ. Сармисны халуун хандаар жин тавьж өвчтөний хавдрын үед хэрэглэнэ. Сармисны хандыг халуун буулгах зорилгоор бас хэрэглэнэ.
Сармис эмийн ургамал гэдгийн анхны эх сурвалж нь египетийн папирус “Эверсийн кодекс” (манай тооллын өмнөх 9950 он) болон Геронтагийн гар бичмэл “Түүх” (манай тооллын өмнө 1-р зуун) юм. “Эверсийн кодекс”-д сармисын тусламжтайгаар эмэгтэйчүүдийн өвчнийг эмчлэх ба урьдчилан сэргийлэх нь их сонирхол татаж байв. Урьд дээдийн цагт ядаргааг намжааж ажлын чадварыг сайжруулан халдварт өвчинд хэрэглэж байжээ.
Энүүнийг мэдсэн египетийн хаан Хеопс пирамид барьж байсан асар олон тооны боолуудыг сармисаар хооллуулах тушаал өгч байв. Шүдний хурц хэлбэрээр өвчилсөн үед амны хөндий эвгүй үнэртэж шүдэнд нүх гарсан үед зөгийн бал буюу ургамлын тостой хольж шүдэндээ зуухад өвдөлт намддаг ажээ.
Египетчүүд бүдүүн гэдэсийг цэвэрлэхийн тулд сармисыг хэрэглэх бөгөөд сармисыг усанд чанаж хөргөж шүүгээд өвчтөнөө хэвтүүлэн хошногонд нь хийдэг гэж Геродот бичсэн байдаг.
Эртний энэтхэгийн гар бичмэлд сармисны нухашийг амьсгалын замын өвчинд хэрэглэдэг байв. Өвчтөний хувцасыг сармисны шүүсээр чийглэсэн байна. Үүнээс гадна, сармисны толгойг хөл, хүзүү, гаранд бэхлэнэ. Сармисны шүүсээр өвчтөний орыг арчин зүлгэж түрхэнэ. Үүд хаалганд сармисны толгойг уяж өлгөнө. Өвчтөний гэрт байгаа эхнэр бусад хүмүүс нь сармис иднэ. Иймэрхүү байдлаар сүръеэ зэрэг өвчнийг эмчилж байжээ. Эртний грекчүүд сармисаар цэнгэн баясан бие организмын хүч чадал сэтгэл санааг сэргээн урт наслуулалгч гэж үзэж байжээ. Аристотель сармис бол бие организмыг тэнхрүүлэн сайжруулдаг өвөрмөц хэрэглэл гэж үзэж байв. Гиппократын үед сармисыг шээлгэх, өтгөн шинжгэрүүлэх хэрэгсэл гэж байсан. Гиппократ халдварлсан болон үрэвсэж болзошгүй бүх л төрлийн гадна дотны нөлөө бүхий бүгдэд сармис хэрэглэн ашиглаж байв. Эмэгтэйчүүдийн сарын тэмдгийг зохицуулах, төрсний дараах үеийн байдлыг тэнхрүүлэн сэргээхэд ашиглаж байв. Шулуун гэдэсний үрэвсэлийн үед устай хольсон халуун жин тавина.
Идээт шарх, арьсны өвчин, цагаан хорхойг хөөж гаргах зэрэгт Гиппократ өргөн хэрэглэж байв. Могойн хор, хилэнцэт хорхой, зөгийнөөс хамгаалж байв. Эртний грек, славянчууд түүнийг хорт могойн хор гэж нэрлэж байв. Сармисны өчүүхэн хэсгийг инжирт хийгээд өтгөн шингэрүүлэх зорилгоор хэрэглэхийг Диокл зөвлөж байв. Бас нэг өөр илүү үр дүнтэй хэрэгсэл гэж кориандрын үртэй хандалсан хуурай дарс уулгахад үр дүнд хүргэнэ гэж үзэж байв. Праксагор ургамлын тосонд сармисыг битүү жигнээд гэдэсний хурц хэлбэрийн хатгах өвчинд хэрэглэхийг зөвлөж байв. Эрт дээр үед сармисыг бүхий л төрлийн өвчнөөс аврагч хэмээн үзэж байжээ. Эртний Ром, Египетэд сүйтгэл ихтэй илжрэлийн процессыг урьдчилан сэргийлж зогсооход сармис тус болж байв. Түүний өвөрмөц чанарыг шарил занданшуулахад ч ашиглаж байв. Харин эртний африкийн угсаатан загасчид загасанд явах ба матарыг цочоож зайлуулахын тулд сармисны шүүсээр биеэ арчдаг байв. Хятадын “Бень Цао” фитотерапи номонд манай тооллын өмнөх зуунд бичсэнээр сармис хамгийн үнэ цэнэтэй эмийн хэрэгсэлд тооцогддог байв. Мөн тэрчлэн энэтхэгийн “Чарака самхийта”, төвдийн “Жүд-ши” болон бусад олон гарын авлагад үүнийг батлаж байв. Эртний энэтхэгийн эмч домч нар дэлхий дээр сармис сонгино алга болохтой зэрэгцээд хүн төрлөхтөн мөхнө эсвэл түүнийг цагаан хорхой зооглочихно гэдэг байжээ. Тэдгээр нь цусны урсгалыг таслахгүй барьж зүрхний ажиллагааг бэхжүүлэн амьдралыг уртасгана гэж үздэг байв.
Клавдий Гален – Ромын алдарт эмч Гален өөрийнхөө эмчилгээний практикт сармисыг өргөн хэрэглэж байжээ. Үүнд: нэг хэсэг сармис, нэг хэсэг ладаны нунтаг, нэг хэсэг зуун настын шүүсийг, нэг хэсэг өндөгний цагаантай хутгаад зэрлэг туулайн үсний өөдөс хольж өөрийн эмчилгээндээ хэрэглэж байв. Тэрээр гладиаторын тархи-нугас гэмтэхэд боолт хийх байдлаар амжилттай эмчилж байв. Цус тогтоох холимогийг сармис ба нунтаг зөгийн балтай хольж хутгаад хэрэглэж байв. Могойд хатгуулахад сармисны навчисыг ургамлын тостой шараад хэрэглэхэд гайхалтай. Сүүтэй сармисны хандаар ханиад эмчлэнэ. Сармисыг их хэмжээгээр хэрэглэвэл ходоодны салст бүрхэвчийг гэмтээж, ам цангахад хүргэдэг.
Ромын эмч Диоскорид (манай тооллын өмнөх 1-р зуун) хорт шавьж, могой, амьтанд хазуулахад хамгийн хүчтэй хэрэгсэл нь сармис юм гэж үзэж байжээ. Турж эцэж тамирдах, шингэн суулгах, ходоодоор хатгуулах, уушиг ба арьсны өвчинд сармисыг хоолонд самрана, хоол боловсруулах булчирхайн шүүрлийг гаралтыг нэмэгдүүлнэ, хоол боловсролт сайжрана, үрэвслийг бууруулна, цэр ховхлох, шээлгэх, хөлс гаргах үйлчилгээг сайжруулж бие махбодийн хөгшрөлтийг зогсооно. Түлэгдсэн ба шархалсан үед сармис, сонгино арьсыг нөхөн төлжүүлж сайжруулна. Сармис сонгины шүүсийг боловсруулаагүй цэвэр зөгийн балтай зуурсан холимогийг түлэгдсэн үед боолт хийх маягаар өдөр бүр долоо хоногийн туршид хэрэглэнэ. Энэхүү холимог нь нөхөн сэргээх гайхалтай үр дүнг өгнө. Диоскорид өөрөө “Материа медика” бүтээлдээ сармис нь бие махбодь дахь цагаан хорхойг хөөж гарган артерийг цэвэрлэн, шээс гаралтыг нэмэгдүүлдэг гэжээ.
Түүхий юм уу чанасан сармис нь дууг улам цэвэр болгон, үргэлжилсэн ханиадыг намдаан зөөлрүүлж ургамалтай хольж буцалгасан сармис нь бөөс бясааг алж үхүүлнэ. Мөн тэрчлэн халзан болохыг зогсооно. Давс, урагмлын тостой сармисаар намарс, толбо үлдийг эмчлэнэ. Зөгийн балтай хольсон сармисаар цинга эмчилнэ. Алдарт эмч Авицена өөрийнхөө суурь тулгуур “Эмчлэх арга ухааны канон” номонд сармис бүхий л өвчинд туслана гэдгийг нотолж байжээ. Тэрээр сармисны шүүс буюу чанасан сармисыг шүдний өвчин, суудлын мэдрэлийн үрэвсэлийн үед өвдөлт намдаах, архаг хэлбэрийн бронхит, ууширны сүръеэ өвчний үед цэр ховхлох, ходоод гэдэсний өвчин, шээлгэх, хөлрүүлэх, цагаан хорхойн өвчнийг эмчлэхэд хэрэглэж байв. Хорт могой, хилэнц хорхой, аалзанд хазуулахад сармисаар нухаж бэлтгэн тавьдаг байв. Нүүрний мэдрэл татахад кунжутны тостой сармисаар эмчлэж байв. Эртний зөнч мэргэн Хидельгарда сармисны тухай ингэж бичжээ:
Сармисыг түүхийгээр чаналгүй идэх хэрэгтэй. Учир нь боловсруулан бэлтгэхэд эмчилгээний үнэт чанараа алддаг. Даарснаас болоод шүд өвдөх үед сармисыг хэрэглэхдээ сармисыг цууны хүчилтэй холиод түрхэнэ. Үлд гарсан үед сармисны нухашийг бүлээсгэсэн зөгийн балтай холиод үлдэнд түрхэнэ.
Эртний англичууд хатиг ба салхинд цохиулах өвчний үед сармис хэрэглэж байв. Сэрүүн газар оршин суугчид, тэнгис далайчид хоол ундандаа сармисыг тогтмол хэрэглэдэг байна. Английн эмч Уильям Терне 1562 онд хэвлэгдсэн номондоо сармис гашуун, чийггүй өгсөх хөдөлгөөнд ба гуурсны бөглөрөх тажрах ба намжаах, тэрчлэн хоол боловсруулах, цусны тогтолцоог цэвэрлэнэ. Хорт амьтанд хазуулах ба бас бус хороор хордох, шээлгэх, суулгах, гэдэснээс өтгөн гадагшлуулахад, шарх, шүдний өвчин, хаван эмчлэхэд онцгой ач холбогдолтой гэж английн эмч нар үздэг байжээ.
Николас Калпенер эмч холерик темпераменттай тохиолдолд, өөрөөр хэлбэл үрэвслийн процесс ид явагдан халуурсан үед сармисыг хэрэглэж болохгүйг зөвлөж байжээ. Учир нь сармис нь сэтгэл санаагаар унаж буй хүний уурлан түрэмгийлэн давшлах байдлыг дэвэргэдэг гэж үзэж байв.
1665 онд Лондонд дэгдсэн тарваган тахлын үед олон тооны эм хэрэглэхийн зэрэгцээгээр хүн арддаа сармис идүүлэхийг зөвлөж байв. Тэр үед сармис хэрэглэсэн хүмүүсийн нэг нь ч нас бараагүй нь тогтоогдож батлагддаг. Эдгээр бүх тохиолдлын үед бие махбодид халдваргүйжүүлэх дотоодын барьер буй болгож тахлын зөөвөрлөгч хазахаас организмыг аварч байсан нь сармисаар зөөвөрлөгчид цусанд дургүй болдог гэсэн бодол байсан ч юм бол уу.
Английн эмч нар 19-р зууны 2-р хагасын эхэн хүртэл өргөн дэлгэр хэрэглэж иржээ. Тэр цаг үед сармисыг шээлгэх, тамир тэнхээ дээшлүүлэх ходоодны хэрэгсэл, хоолой, уушиг цэвэрлэн цэр ховхлох, халуун буулгах, хөлрүүлэх, цагаан хорхой болон дотоодын паразитыг үхүүлэх гельментын эсрэг үйлчилгээ үзүүлэх, арьсыг цочроох, цөс ялгаруулах, сахарын хэмжээг бууруулах, сарын юмыг тогтворжуулахад эерэгээр нөлөөлдөг байна.
Өмнөд Францад бургунди, гаскончуудад сармис хүндэт зүйлд тооцогдож байв. Гасконын оршин суугчид өөрсдийн цочромтой зан аашийг ч үүгээр тайлбарлаж байв. Бүргүндийн хатагтай нарт үдийн хоолонд нь сахарын анис, сармис өгдөг байв. Гасконын Сен Клер хотод 7-р сард дөрөвдэх өдөр бүр /1 сарын туршид/ өглөөгүүр яармаг нээгдэнэ. Бараа таваар нь – ердөө л ганц сармис! Бас олон сортын сармис тавигдана. Худалдагч бүр л өөрийнхийгөө гайхамшигт таваар гэж магтана. Өдөрт 5 тонн зарагдана. Хамгийн урдаа барих юм – нутгийнхыгаа дэлхийд хамгийн сайн ганц сорт хэмээн бахархана. 8-р сард сармисын баяр болж – хотын хэмжээгээр өнгө аяс хувиргана. Хотынхны баярлаж байх үед сармисны түүх болон түүнийг ургуулж тарих, түүний эмчилгээний арга барилын тухай сүрхий чухал лекц уншигдана.
Эрт урьдын цагт францын Провансад малярийн халууралтын өвчний үед түүдэг гал гаргаад сармисны холбоосыг түүн рүү цацдаг байв. Гал ба утаа нь амьд хүч чадлыг, ургамлын хүч чадлыг нэмэгдүүлдэгийг эрт дээр үеэс мэддэг байсан болохоор заримдаа урьдчилан сэргийлэх зорилгоор утдаг байжээ.
19-р зууны эхэн хүртэлх хугацаанд малыг утдаг байжээ. Дундад зуунд Францад тарваган тахлаар нас барагчдыг оршуулах нь ялтнуудад оноодог шийтгэл байв. Үүний тухай нэг домог бий. Тэнд гарч буйгаар ялтнууд халдварлаагүй, нас бараагүй эсэн мэнд байсан нь олон түмний гайхшралыг төрүүлсэн. Тэгсэн шалтгаан нь үрж бэлтгэсэн сармистай холбоотой байжээ.
Анагаахын түүхэнд галзуу өвчнийг сармисаар эмчилсэн өвөрмөц 2 тохиолдол бичигдэн үлджээ. Түүний нэг нь Испанид. Эмэгтэйг галзуу нохой хазаж өвчний анхны шинж тэмдэг илрэнгүүт хатаасан сармистай чердаканд түгжиж хонуулжээ. Өвчтөн шөнө дунд хүртэл хашгирч орилж байгаад тайвшран дараачийн өглөө болтол унтжээ. Өглөө нь сэрээд намайг одоо явуулаач, би эрүүл болчихлоо, харин ам цангаж байна гэжээ. Хаалга онгойлгоход өвчтөн нь маш тайван байв. Галзуурч байхдаа сармис их хэмжээгээр идсэнээс халууцан хөлөрч үргэлжлэн удаан хугацаагаар унтжээ.
Францын эмч Амбруаз Паре сармис бол хорт мөөгний эсрэг гайхалтай антидот юм гэж үзэж байв. Италид мөөгийг хортой эсэхийг нь тодорхойлдог арга буй ажээ. Тогоонд мөөгөөр бэлтгэж байсан хоолонд сармис хийгээд хор байсан болохоор харлав. Паре түлэгдэснээс болсон шархыг сармисны шингэн нухаш ба зөгийн балтай холимгийг шархан дээр тавих байдлаар эмчилдэг байв. Бүр илүү эмчилгээний чанартай зүйл нь юу байсан бэ гэвэл жижиглэн хэрчсэн сармис нухашинд бага зэрэг давсалсан ногоон сонгино. Паре сармис, сонгино, давс /зөгийн балгүй/ гэсэн ер бусын зуршил болоогүй аргыг 3-р зэргийн түлэгдэлтийн үед хэрэглэж байв. Энэхүү холимогоор тавьсан боолт нь түлэгдэлтэд гайхамшигтай үр дүн өгч байжээ. Үнэлж барашгүй сармисны эмчилгээний туршлага оросын ургамалын эмчилгээний үеэс үед дамжин гайхагдаж байв. Тэдгээрийн нэг нь хэн сармис иднэ тэр хүнд хал халдахгүй гэдэг хэллэг.
Ер нь л бие организмаа сармисны шүүсээр арчиж зүлгэснээр тарваган тахлаас аврагдаж байсан бөлгөө. Мөн шүүсээр чийг бам /цинга/, усан хаван, элэг, арьсны өвчнийг эмчилж байжээ. Сармисны үндэс, шахаж гаргасан шүүс нь хавтгай хэлбэртээс бусад бүх цагаан хорхойг эмчилж байжээ. Сүүлийн үед ангина, грипп, хоолой сөөх, ханиалгах, амьсгаадах, идээтэй цэр гарах, цусаар ханиалгах, уушиг, зүрх, дэлүү, ходоод гэдэс; тулайдах, үе мөч янгинах, шархирах, нойтон хамуу /проказ/, эпилепси, гуниг дүнсгэр ааш /меланхоли/, бэлгийн сулрал, нойргүйдэх, арьсны өнгө муудах, псориаз, халзрах өвчний үед үсийг бэхжүүлэх ч ач тусаа өгсөөр байгааг дурьджээ.
Алдарт эмч Н.Амбодик өөрийнхөө “Хоол хүнс ба эмчилгээ” гэсэн нэвтэрхий толь бичиг /1784 он/-тээ: сармисыг дотуур хэрэглэхэд өтгөн цэрийг шингэлнэ. Сармис нь хийнээс болж гэдэс дүүрэхэд хийг хөөж тайвшруулна. Сармисыг хий гарган өвдөлтийг намдааж ходоодыг бэхжүүлэхийн тулд хэрэглэдэг.
Намар цагт халууруулах үед сармисыг дотуур хэрэглэхэд гайхалтай үйлчилгээ үзүүлнэ. Эхлээд өглөө, үдэш сармисны нэг нэг толгойг, дараа нь өдөр бүр нэмж 4 буюу 5 луковиц сармисны булцуу иднэ. Халуун намдахаар сармисныхаа тоог цөөлсөөр, харин гэнэт зогсоолгүй 2 буюу нэг булцууг өглөө орой гэсээр хэд хэдэн долоо хоног үргэлжлүүлэн нэг сармистай буцалгасан чанасан шар ус угширсан ханиаданд үлэмж тустай гэж үздэг.
Сармисыг холерик, жирэмсэн хүмүүс хэрэглэж таарахгүй. Толгой их өвдөж байгаа хүмүүс, бүх бие халуу оргиж байгаа биеийн аль нэг хэсгээс их цус алдаж байгаа хүмүүс хэрэглэхээс татгалзсан нь дээр.
Сармис нь дотор үүрэлсэн хорхой шавьжийг үхүүлнэ. Буталж жижиглэсэн шинэ сармисыг хотоодны орчим тавихад хоол болоход туслаж уурсаж ширгэхэд туслаж шээлгэн, гарын алганд байрлуулсанаар ээлжлэн халуурахыг даруй намдааж, хөлийн уланд тавьсан нь өвдөлтийг зогсоож, толгойн халуун оргилтыг намдааж, биеийн дотоод гүн гүнзгий орж үнэртэх нь мэдэгдэнэ. Даарснаас болсон үед цаасыг сармисны шүүсэнд чийглээд сонсголын замд өдөрт хэдэн удаа давтан тавихад сонсголын канал суваг эхлээд улайна, өвдөнө, их мэдрэмтгий байна. 2-3 өдөр үргэлжлээд дараа нь эргэж сонгсгол сайжирна. Хөл хавагнасан үед өглөө оройн цагаар усанд чанасан сармисаар, сармистай усаар хөлийн үрэхэд ашигтай. Анисны үр, шинэ алим, лимоны хальс зэргийг шүдний завсар байлгах, зажлахад сармисны эвгүй үнэр арилна.
Сүүтэй сармисны шүүсийг усан хаванд уулгахад гайхалтай шээлгэх үйлчилгээ үзүүлнэ.