“720” хөтөлбөр нь АНУ-ын Юта мужийн “Квадрат футын тариалан“-гийн нийгэмлэг (“Square Foot Gardening” Society) -ийн үйл ажиллагаа, мөн уул аргачлалыг санаачлан зохиосон инженер Мел Бартоломьюгийн туршилт дээр үндэслэж буй бөгөөд Монгол орны өвөрмөц нөхцөл байдалд тааруулах тохиргооны ажил эдүгээ үргэлжлэн хийгдэж байгаа болно.
Өрхийн тариалан дэмжих “ҮРСЛЭГ” төвөөс энэхүү “квадрат футын тариалан” гэсэн аргачлалыг “квадрат метрийн” хэмжүүрт шилжүүлэх ажил хийгдсэнээр ашиглаж хэрэглэхэд ихэд хялбар болчихсон байгаа билээ. Гэхдээ одоогоор орчуулж хэвлүүлсэн материал бараг байхгүйтэй адил буюу. Тиймээс, шинэ технологийн тухай нарийн ширийн бүх мэдээллийг интернетээс л авах болж байна.
Танилцуулга материалыг гүйцэд сайн ойлгож унших зорилгоор сумын төвийн айл өрхүүд англи хэлд шамдан суралцах учиртай болж байгаа тул хэл сурах нь амьжиргааг дээшлүүлэх тэргүүн зэрэглэлийн хэрэглэгдэхүүн болон хувирчээ гэхэд хэлсдэхгүй.